Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ

Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн хор хөнөөл, аюул заналыг нийт иргэдэд таниулах зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилалт боллоо.

Дадлага сургуулилалтыг нийслэл, дүүрэг, орон нутаг дахь Онцгой байдлын байгууллага гардан зохион байгуулав. 

Онцгой байдлын ерөнхий газраас энэ жилийн хувьд боловсролын байгууллагын нийт багш ажилтан, оюутан, сурагч нийлээд 1.5 сая, мөн төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч 500 мянга нийт хоёр сая иргэнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлж, өөрийгөө хамгаалах аргыг таниулах зорилго тавьж ажиллалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)