Зогсож байсан ачааны автомашины араас мөргөж, зорчигч гэмтэж, жолооч нас барсан осол боллоо

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд гуравдугаар сарын 29-ний өглөө "Tоёота приус" маркийн автомашин замын зорчих хэсэг дээр зогсож байсан "Hongyan" маркийн ачааны автомашины араас мөргөж зорчигч гэмтэж, жолооч нас барсан харамсалтай осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд жолооч та: 

- Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;

- Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;

- Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;

- Зорчих хэсгийг чөлөөлөх;

- Ослын зогсолтын тэмдэг байршуулах;

- Бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлж, хамтран ажиллахыг хүсье гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (66.181.177.74)

    2024-03-29

    Erguu novshnuud ni zamiin zorchikh heseg deer zogsood baikhdaa yakhav deeherev yaltchgui zogsokh shaardlaga garval ayulgui baidlaa hangaj osliin zogsoliin temdeg zaaltaa tavj baigaachee erguu duraknuud ymaa araas ni ireed murguj baigaa garch gesen hurdaa tokhiruulj yav l daa sokhor ym shig erguu pizdaanuud ymaa taarchikhsan taar shuudainuud ymaa muruuruu ukhekhgui baakhan hunii altan amiar toglokh yma