Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ

МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 28 /TASS/. "Крокус сити холл”-д халдлага үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн алба мэдээлэв. 

 

"Баривчлагдсан террористуудыг байцааж, тэднээс хураан авсан техник төхөөрөмжүүдийг шалгаж, санхүүгийн гүйлгээний талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр тэд Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой гэдгийг нотлох баримтуудыг бүрдүүлсэн" гэж мэдэгдэлд дурджээ.

 

Террористуудын үйлдэл урьдаас төлөвлөгдсөн, мөн гэмт хэргийг зохион байгуулагчид нарийн төлөвлөж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн болохыг мөрдөн шалгалтын эхний дүгнэлт бүрэн баталж байна гэж Мөрдөн байцаах хороо мэдэгджээ. Халдлага үйлдсэн этгээдүүд Украинаас их хэмжээний мөнгө, криптовалют хүлээн авч, гэмт хэрэгт бэлтгэхдээ ашигласан нь мөрдөн байцаалтын явцад батлагдсан байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, өнгөрсөн долоо хоногийн баасан гаргийн орой болсон халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 143-т хүрсэн байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (127.0.0.1)

    2024-04-14

    Цагаан арьстнууд бие биенээ хядаж л байг! Зүүн Европынхон ба Оросууд өнгөт арьстнуудыг бас дээрэлхэж ирсэн.

  • (127.0.0.1)

    2024-04-09

    ОХУ МАНДТУГАЙ!