Сургууль, орон сууцны зоорийн давхар, айл өрхүүд шар усны үерт автжээ
- 2024-04-02
- Нийгэм
- 0
Өнгөрсөн хоногт 16 удаагийн шар усны үерийн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирлээ.
Үерт орон сууцны В1 давхар, төмөр замын дагуух үерийн далан, сургууль, цахилгаан дамжуулах дэд станц, авто замын зорчих хэсэг автсан бөгөөд далан босгох, усны голдрилыг өөрчлөх зэргээр аюулгүй болголоо.
Айлын гэр, байшин олноороо үерт автаж байгаа бөгөөд ганц нэгээрээ биш гудамжаараа шар усны үерт автаж байна.
Шар усны үер татрах болоогүй учир цаашид оршин суугаа газрынхаа аюулгүй байдалд хүн бүр анхаарал хандуулах шаардлагатай.
Түүнчлэн шар усны үерийн ус гэр хорооллын айлуудын нүхэн жорлонг усанд автуулж, хальж урсаж байгаа нь халдварт өвчин тархах эрсдэлийг бий болгож байна.
Тиймээс шар усны үерт автсан айл өрх, обьектыг халдваргүйжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)