Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Шар усны үерийн нөхцөл байдалтай холбогдуулан аюулгүй байдлаа хангах, урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.

- Автомашин, эд хөрөнгөө эрсдэлт бүсээс холдуулах,

- Усанд автаж болзошгүй гарааш руу орохгүй байх,

- Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоох их хэмжээний ус тогтсон газарт ойртохгүй байх,

- Цахилгаан шит бүхий байруудын подвалд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэх,

- Гарааш руу ус орохоос сэргийлэх арга хэмжээ авахыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас зөвлөж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)