Их цэвэрлэгээний аянд иргэд, ААНБ, СӨХ-дыг идэвхтэй оролцохыг уриалж ажиллана
- 2024-04-05
- Улаанбаатар
- 1
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар болон дүүргийн нутаг дэвсгэрт хог цэвэрлэгээ, ачилтыг сайжруулах, бүх нийтийн их цэвэрлэгээний 14 хоногийн аяныг зарласан. Үүнтэй холоотойгоор Баянгол Дүүргийн нутаг дэвсгэрт ариутгал, угаалга цэвэрлэгээний аяныг зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын захирамж гарсныг Шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.
Захирамжийн хүрээнд, СӨХ-д нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууцны хороолол, тоглоомын талбай, аж ахуй нэгж байгууллагууд орчны 50 метр талбайн цэвэрлэгээ, угаалгыг хийх бол цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан ААНБ-ууд хөшөө дурсгал автобусны буудал, сандлууд, хашаа хайсыг хөөстэй угаалгаар угаах зэрэг арга хэмжээ авна. Мөн цэвэрлэгээний үер гарсан хог хаягдлыг холбогдох газрууд яаралтай ачиж тээвэрлэхийг үүрэг болгосноос гадна дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, өрийн өмчит компаниуд, боловсролын байгууллага, СӨХ, иргэдийг идэвхтэй оролцуулахад Уриалж ажиллахыг дүүргийн Засаг дарга үүрэг болголоо.
Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга хэд хэдэн зүйлийг онцолсон. Тухайлбал, дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил эхлэх гэж байгаатай холбоотойгоор Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс болон “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-гээс нарийвчилсан тодорхой төлөвлөгөө гаргаж танилцуулах, 4, 5-р сардаа багтаан 34 хорооны иргэдэд эко боловсрол олгох сургалт зохион байгуулах, Эко клуб, нөхөрлөл байгуулахад дэмжлэг үзүүлэх. Мөн гэр хорооллын зарим өрхийг ЭКО нойлтой болгох, дулаан алдагдлыг бууруулах зорилгоор дээврийг нь дулаалах төслийг хэрэгжүүлэх гэж байгаатай холбоотойгоор гэр хорооллын хороодын Засаг дарга нарыг холбогдох мэдээллийг гаргаж өгөх шаардлагатай гэв.
Сэтгэгдэл (1)
(66.181.183.169)
Улаанбаатар хогонд умбаж байна. СӨХ ба компаниуд хог цэвэрлэхгүй байна.