Шар усны үер халдварт өвчин тараах эрсдэлтэй
- 2024-04-05
- Нийгэм
- 0
Урин дулааны улирал ирэхэд шар усны үер нь аюул эрсдэл ихээр дагуулдаг.
Иймд ойр орчмынхоо хог хаягдал, хөрсний бохирдлоос сэргийлж, халдварт өвчний дэгдэлт гарч хоёрдогч эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлээрэй.
Ариутгал халдваргүйжүүлэлтийг сард 1-2 удаа хийгээрэй.
Хашаа, хорооныхоо бохирдсон хөрс, нүхэн жорлон, муу усны нүхийг халдваргүйжүүлж, иргэд хувийн ариун цэврийг чанд сахих нь аливаа өвчлөлөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах ач холбогдолтой.
Учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)