Жирэмсний болон амаржсаны, чадвараа түр алдсаны тэтгэмж авах хүсэлтээ өгсөн иргэдийн анхааралд
- 2024-04-09
- Нийгэм
- 0
Нийгмийн даатгалын сангаас олгогддог зарим тэтгэмж авахаар хүсэлтээ илгээгээд 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн ч мөнгөө авч чадаагүй бол Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар (НДЕГ)-т хандах хэрэгтэй юм байна.
Тодруулбал
- жирэмсний болон амаржсаны тэтгэмж
- хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14 ба түүнээс дээш хоносон бол 09:00-12:30, 13:30-17:00 цагийн хооронд дээрх газарт хандаж мэдээллээ шалгуулах шаардлагатай аж.
Түүнчлэн биечлэн очих боломжгүй бол 9109 0437, 9192 4292, 9478 2846, 9917 8895 дугаарын утсанд холбогдож мэдээллээ шалгуулах боломжтойг НДЕГ-аас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)