2022 оноос гурил 72, мах 15 хувиар өсчээ
- 2024-04-09
- Улаанбаатар
- 0
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7 хувь, өмнөх оны эцсээс 2.5 хувь, өмнөх сараас 0.9 хувиар өсчээ.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 2023 оны 3 дугаар сард 12.1 хувьтай гарч байв. Харин үүнээс жилийн дараа 2024 оны 3 дугаар сард 7 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.1 нэгж хувиар буурсан байдаг.
- Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 2024 оны 3 дугаар сард 19,673 төгрөг болж, 2022 оны 3 дугаар сараас 20.3 хувиар, 2023 оны 3 дугаар сараас 15.7 хувиар өсөж, өмнөх сараас 467 (2.4%) төгрөгөөр өссөн байна.
- 1-р зэргийн гурилын дундаж үнэ 2024 оны 3 дугаар сард 2426 төгрөг болж, 2022 оны 3 дугаар сараас 72.7 хувиар, 2023 оны 3 дугаар сараас 8.4 хувиар өсөж, өмнөх сараас өөрчлөлтгүй байна.
- Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2024 оны 3 дугаар сард 2390 төгрөг болж, 2022 оны 3 дугаар сараас 0.4 хувиар өссөн бол 2023 оны 3 дугаар сар болон өмнөх сараас өөрчлөлтгүй байна.
Сэтгэгдэл (0)