“S'Outlets” дэлгүүрийн барилгыг бүрэн нурааж, 1.5 км үерийн даланг сэргээн босгоно
- 2024-04-09
- Улаанбаатар
- 0
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг энэ сарын 8-ны өдөр зарласан.
Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “S'Outlets” дэлгүүрийн талбайд ажиллалаа.
Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сэлбэ голын голдирлыг өөрчилж барьсан “S'Outlets” дэлгүүрийн нэг давхар агуулах болон 3 давхар барилгыг бүрэн нурааж дууссан.
Өнөөдрийн байдлаар тус дэлгүүрийн 5 давхар барилгыг нураах, инженерийн шугам сүлжээ шилжүүлэх ажлууд үргэлжилж байна. Энэ барилгыг нурааснаар хоёр талдаа 1.5 км үерийн даланг сэргээж босгох ажил эхэлнэ.
Сэтгэгдэл (0)