УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянгаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллав
- 2024-04-09
- Нийгэм
- 0
Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд Б.Уянгаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллав. Томилолтын баг эхний өдөр тус аймгийн Засаг дарга О.Батжаргалтай уулзаж, эрдэс баялгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, аймгийн хэмжээнд тулгарч буй асуудлуудын талаар санал солилцлоо.
Томилолтын үндсэн зорилго нь Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа Дорноговь аймаг дахь төлөөлөгчийн газрын албан хаагчдыг мэдээллээр хангах, чадавхжуулахад чиглэсэн юм.
Орон нутаг дахь төлөөлөгчийн газар нь тухайн бүс нутгийн хэмжээнд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын талаарх төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, АМГТГ-ын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, сурталчлан таниулах, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Цөмийн энергийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.
Мөн хайгуул, ашиглалт, бүтээгдэхүүн хангамжийн үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүй явуулах арга хэмжээ авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, тэдгээрийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, холбогдох мэдээлэл цуглуулах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулан чиг үүргийн нэгжид хүргүүлэх, тайлагнах ажлыг хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл (0)