С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед муридаг зан нь осолтой
- 2024-04-10
- Улс төр
- 0
Монгол Улсын Ерөнхий Сайд асан С.Баяр өөрийн твиттер хуудаснаа ийн бичжээ.
Тэрбээр "Эби бид хоёр нэг үе хоёр том намын дарга нар байв. Бие биендээ хүндэтгэлтэй ханддаг. Харин хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед муридаг зан нь осолтой. Өөрт нь ч хэлдэг.
Оюутолгойн гэрээг батлах, сонгуулийн хуулиа холимог болгох, сонгуулиар мөнгө амлахгүй гэж олны өмнө 2008 онд бид хоёр гар барин тохирсон.
Аль нь ч биелээгүй. Харин ч тэрбээр итгэл эвдэн гэнэт 1 сая гэв. Тэрнийг нь давуулж 1,5 сая гэсэн нь миний буруу. Их мөнгө амлах гаж тогтолцооны суурийг нь бид хоёр ийн тавьсан түүхтэй. Тэрбээр 2008 оны 7-р сарын 1-нд олныг бужигнуулж орхисон. Тэрнийг нь хохиролгүй сайхан зохицуулж чадаагүй гэдгээр би буруутан болж хувирсан. Нэг иймэрхүү... Юутай ч бусдыг гоочлон басамжлах эрх бид хоёрт үгүй. Мөрөөрөө байсан маань дээр" гэжээ.
Сэтгэгдэл (0)