Голомт банк: Ёс зүйтэй бизнесийн зарчмыг баримтална
- 2024-04-10
- Сурталчилгаа
- 0
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ (ТИ-М) болон “Рио Тинто Монгол” ХХК (РТМ)-аас Монгол Улс дахь бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх, бизнесийн таатай орчныг дэмжих зорилгоор санаачлан хэрэгжүүлж буй “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн II шатны үр дүнгийн хурал 2024.04.04-ний өдөр болж өнгөрлөө.
Тус арга хэмжээнд Голомт банкны Байгууллага хөгжлийн газрын захирал А.Ганчимэг зочин панелистаар оролцон “Ёс зүйтэй өсөлт-Тогтвортой хөгжил” сэдвээр санал солилцон, туршлага хуваалцсан юм.
Банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаа нь нийгмийн бүхий л түвшинд хүрч, харилцагчдынхаа өндөр итгэл, мөнгөн хөрөнгө болоод хувийн мэдээллүүдийг хадгалж ажилладгаараа бусад бизнестэй харьцуулахад ёс зүйн хувьд маш өндөр стандартыг шаарддаг. Тиймээс Голомт банк ТУЗ-өөс баталсан “Компанийн Засаглалын Кодекс” дахь ёс зүйн дүрэмдээ ажилтнуудын болон удирдах ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээг маш нарийн тодорхойлсноор Голомт банкны бүх түвшний ажилтан бүр ёс зүйн дүрэм журмыг өдөр тутмынхаа үйл ажиллагаанд мөрдлөг болгон ажиллаж байна.
Голомт банкны хувьд ёс зүйн дүрмийг бүх салбар, нэгжид хэрэгжүүлэх үүднээс Комплаенсийн бодлогодоо нэгж бүр ёс зүйн төлөөлөгчийг томилон ажиллуулахыг заасан байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 160 гаруй ёс зүйн төлөөлөгч томилогдон өөрсдийн нэгжийн дотоод хяналтыг хариуцан ажиллаж байна. Бид ёс зүйн төлөөлөгч нараар дамжуулан ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажиллахад хяналт тавин, үнэлэлт дүгнэлт өгч, ашиг сонирхлын зөрчилгүй, нээлттэй бөгөөд ёс зүйтэй ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлэхийг зорьдог.
Бид эдгээр суурь зарчмуудыг мөрдөн, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, байгаль орчин, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, ёс зүйтэй, зөв бизнест санхүүжилт олгохыг эрмэлзэж ирсэн бөгөөд цаашид ч бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм журмын хэрэгжилтээ сайжруулан, харилцагчид, хамтран ажиллагсад, түншүүдийнхээ итгэлийг хадгалан урт хугацаанд харилцан итгэлцлийн үндсэн дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхааран ажиллах болно.
Тогтвортой хөгжлийг эрхэмлэгч, бизнесийн ёс зүйг баримтлагч банк
Сэтгэгдэл (0)