Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
- 2024-04-10
- Улс төр
- 0
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл
- Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Монгол Улсад 2024 онд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 360 дугаар тогтоол)
- Газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- Газрын нэгдмэл сангийн 2023 оны улсын нэгдсэн тайлангийн талаар
- Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийн талаар
- Авлигатай тэмцэх “Шил” ажиллагааны талаар
- Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг 26 асуудал хэлэлцэх болон танилцана
Сэтгэгдэл (0)