УОК-оос шороон шуурганы аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг анхаарууллаа
- 2024-04-12
- Нийгэм
- 0
УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаарх ээлжит хэвлэлийн хурал хийлээ.
Энэ сарын 10-ны байдлаар Монгол орны нийт газар нутгийн 10 хувь цасан бүрхүүлтэй, зудтай аймаг, сумын тоо эрс буурсан байна.
Гэвч энэ нь зудын хор хохирол буурсан гэсэн үг биш юм.
Өчигдрийн байдлаар малын хорогдол 6.6 сая буюу 10.2 хувьд хүрсэн. Энэ тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй байгааг УОК-ийн Нарийн бичгийн дарга хурандаа Т.Баярхүү мэдээллээ.
Түүнчлэн 100 хувь малгүй болсон 400, нийт малынхаа 70-аас дээш хувийг алдсан 4000 гаруй малчин өрх бийг онцоллоо.
Мөн өнөөдрөөс эхлэн баруун аймгийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, дөрөвдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Тиймээс иргэд, тээвэрчид, малчид анхаарал болгоомжтой байж бага насны хүүхэд, өндөр настанг малд явуулахгүй байх, малаа шуурганд уруудуулахаас сэргийлэх зэрэг өөр өөрийн нөхцөлд тохирсон урьдчилан сэргийлэх арга хэрэглэж аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхаарууллаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)