Засгийн газрын хуралдаанаар газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэнэ
- 2024-04-17
- Улс төр
- 0
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар
- Нийслэлээс гадаад, дотоод бондын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим төсөл, арга хэмжээний талаар
- Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явц, хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар
- Бүсчилсэн хөгжлийн жилийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлийн хэрэгжилт болон түрээсийн орон сууцаар хангах арга хэмжээний талаар
- "Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төсөл зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)