ЦЕГ: Хайлаастад ноцтой осол гаргасан жолооч хааз, тоормосоо андуурсан эсэхийг шалгалтын явцад тогтооно
- 2024-04-18
- Нийгэм
- 0
Цагдаагийн Ерөнхий газраас өчигдөр /2024.04.17/ 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ноцтой ослын талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
ЦЕГ “Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны 6 хүүхэд, насанд хүрсэн 1 хүнийг мөргөсөн харамсалтай осол бүртгэгдэж, 16 настай хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Жолооч хааз, торомз андуурч гишгэсэн эсэхийг шалгалтын явцад тогтооно. Автомашины жолооч нар согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Жолооч нь эмэгтэй байсан. Осолд өртсөн иргэдийн ГССҮТ-д хүргэж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа” гэлээ.
Сэтгэгдэл (0)