НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
- 2024-04-19
- Дэлхий
- 0
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /VOA/. Палестиныг НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх асуудлаар пүрэв гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд явуулсан санал хураалтын явцад АНУ хориг тавих эрхээ ашиглалаа.
Бие даасан Палестин улсыг НҮБ-ын үйл ажиллагаагаар бус Израил, Палестины хооронд шууд хэлэлцээ хийх замаар байгуулах ёстой гэж үзэж байгаа тул АНУ-ын тал дээрх шийдвэрийг гаргасан байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас "Палестин улсыг НҮБ-ын эгнээнд нэгтгэхийг зөвлөмж болгосон” тогтоолын төсөлд АНУ хориг тавьжээ. Их Британи, Швейцар улсууд түдгэлзсэн бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бусад 12 гишүүн орон дэмжсэн санал өгсөн байна.
Палестины хувьд одоогоор НҮБ-ын гишүүн биш бөгөөд ажиглагч улсын статустай. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 онд Палестиныг үндсэндээ тусгаар тогтносон улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Харин НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэх хүсэлтийг эхлээд Аюулгүйн Зөвлөл, дараа нь Ерөнхий Ассамблейн гишүүн улсуудын гуравны хоёроос доошгүй хувийн саналаар батлах ёстой.
Газын зурваст Израил, ХАМАС-ын хооронд зургаан сар үргэлжилж буй дайны үеэр, түүнчлэн эзлэгдсэн Баруун эрэгт еврейчүүдийн сууринг өргөжүүлж буй энэ үед палестинчууд НҮБ-д гишүүнээр элсэхийг эрмэлзсээр байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)