УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй тус бүлгийн гишүүд орон нутагт ажиллаж байна
- 2024-04-22
- Нийгэм
- 0
УИХ дахь намын бүлгүүд даваа гараг бүр хуралддаг. Харин өнөөдөр зөвхөн АН-ын бүлэг хуралдаж, МАН-ын бүлэг хуралдахгүй байхаар шийджээ. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар ингэж шийджээ. Учир нь, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй тус бүлгийн гишүүд орон нутагт ажиллаж байна.
Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг нэгтгэн нэг тойрог болгосон. Тиймээс энэ тойрогт нэр дэвших УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нар Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)