Баянгол дүүргийн 23 байршилд 549 гарааш буулгаж, 9882мкв талбайг чөлөөллөө
- 2024-04-24
- Улаанбаатар
- 0
Нийслэл, Дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд дүүргийн хэмжээнд гарааш буулгах, явган хүний орц гарц хааж хашаа хайс татсан газрыг чөлөөлөх, ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлын явын талаар Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Энхтөр мэдээлэл өглөө.
Тэрбээр,
-
Дүүргийн хэмжээнд 2024 онд 51 байршилд 748 гарааш буулгаж, 13.464 м2 талбайг чөлөөлөхөөр болсон. Үүнээс өнөөдрийн байдлаар 23 байршилд 549 гарааш буулгаж, 9882м2 талбайг чөлөөллөө.
-
Дүүргийн нутаг дэвсгэрт 19 байршилд 10580 метр хашааг буулгаж, газар ашиглалтыг сайжруулж, явган хүний зорчигчийн зам талбайг нэмэгдүүллээ.
-
Нийслэл дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд энэ онд 97 байршилд 262 ТҮЦ нүүлгэн шилжүүлэхээс өнөөдрийн байдлаар 11байршилд 62 ТҮЦ-ийг нүүлгэсэн гэсэн мэдээллийг тус тус өгөв.
Сэтгэгдэл (0)