Финлянд болон Эстонид байгалийн гамшигт үзэгдэл болжээ
- 2024-04-24
- Дэлхий
- 0
Финлянд болон Эстонид орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн зуун жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл болжээ.
Эстони улсын Таллин хотод цасны зузаан 10 см-т хүрсэн байна.
Дээрх улсуудад өвлийн улирал аравдугаар сараас нэгдүгээр сар хүртэл үргэлжилдэг ч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас таваас арваннэгдүгээр сар хүртэл бороо ордог болжээ.
Тухайлбал, 1961-2002 онд өвлийн улиралд ордог цасны хэмжээ 25.9 хувиар буурч, бороо орох нь 5-15 хувиар өссөн байна.
Сэтгэгдэл (0)