Ц.Элбэгдорж руу П.Цагаан сонгуульд хэрэглэх мөнгөө хөдөлгөх талаар бичсэн чатыг дэлгэлээ
- 2024-04-25
- Нийгэм
- 0
Цагдаагийн байгууллагаас “Ачит ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр, ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр,
"Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ нь "Ачит ихт" компанитай балансын бус хүдэр ашигласны төлбөрт "Ачит ихт" компанийн 34 хувийг эзэмших гэрээг 2013.07.17-ны өдөр байгуулсан байдаг. Ингээд 2015.06.26-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт орж Ачит ихт компани 100 хувь эзэмшихээр болж Эрдэнэт Үйлдвэрийн 34 хувийн эзэмшил шилжсэн байдаг. Ачит ихт компани нь 2009 онд үүсгэн байгуулагдсан. "Степпкупер", "Цаглавар" гэдэг компаниуд байна" гэх мэдээллийг өглөө.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж, Ачит Ихт компанийн хувьцаа эзэмшигч мөн төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан П.Цагаан нарын чатыг ил болгов.
"Ачит ихт" ХХК-ийг 2009 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд "Степкупер" ХХК 78 хувийг эзэмшиж тус хувьцааны 25.5 хувийг П.Цагаан эзэмшдэг бөгөөд түүний эхнэр Д.Эрдэнэцэцэг 24.5 хувийг, хүү болох Ц.Мөнхтүвшин 24.5 хувийг, охин болох Ц.Номундарь нь 25.5 хувийг тус тус эзэмшдэг байна.
Харин "Ачит ихт" ХХК-ийн 22 хувийг "Цаглавар" ХХК эзэмшдэг бөгөөд захирлаар У.Өлзийсайхан ажиллаж, мөн П.Цагааны гэр бүлийн хамаарал бүхий компани болох нь тогтоогджээ.
Түүнчлэн "Ачит ихт" ХХК 2018-2023 онд Фортун ай трейд ХХК-тай нууц гэрээ байгуулж 41.527 тонн катодын зэсийг экспортлохдоо 1 тонн тутамд 330-350 ам. долларын хөнгөлөлт үзүүлэх гэрээ байгуулж тус компанид нийт 14.5 сая ам.доллларын хөнгөлөлт үзүүлсэн байна гэлээ.
Сэтгэгдэл (0)