“Монгол Улс – Ардчиллын баян бүрд” сэдэвт олон улсын баг хурал дээр Д.Сосорбарамын хэлсэн үг
- 2024-04-26
- Нийтлэл
- 0
Эрх чөлөөний үнэ цэнэ.
Эрхэмсэг ноёд, хатагтай нарын энэ өглөөний амар амгаланг эрж мэндчилье.
Өнгөрсөн 34 жилийн хугацаанд бидний бий болгосон эрx чөлөөний үйлсэд жинхэнэ бодит байр сууринаас буюу барууны өнцгөөс үнэлэлт дүгнэлт өгөх цаг болсон.
Монгол улсыг ЗХУын колончлолоос салгаж, бие даасан эрх чөлөөт улс болохыг 1990 онд үүссэн эрх чөлөөний төлөөx хөдөлгөөн зарлан тунхаглаж, анхны чөлөөт сонгуулиар 1992 онд шинэ үндсэн хууль баталж, 1996-2000 оны хооронд суурь үнийг чөлөөлж, гаалийн татварыг тэглэн, малыг малчдад, газрыг эздэд, орон сууцыг айлд нь өмчлүүлэн хувийн өмчийн сэжим үүсгэж, иргэдээ гадны аль ч оронд айлчлан явах эрхийн гэрэг паспорттой болгон эрх чөлөөний үнэ цэнийг улс орон даяар нээсэн. Ингэсний үр ачаар хүмүүс амьжиргаагаа сайжруулж , аж ахуй бизнес эрхлэн, ашиг орлоготой ажиллаx эрх чөлөөтэй болж хувийн өмч сэргэсэн.
Харамсалтай нь 2000 оноос хойших эрх баригчид нийгмийн хариуцлага нэрээр халхавч хийн тусгай онц давуу эрх эдэлдэг картелуудыг үржүүлж улс орны хөгжлийг саарууллаа.
Аливаа улс гүрний уналт нь эрх мэдэлтнийг авилгаддаг олигархиуд, картелистуудаас болдгийг дэлхийн олон орнуудын түүх нотлоно. Монголд ардчилсан гэх нэрээр хуйвалдан эрх чөлөөт сонгуулийг үгүй хийж, хүний сонголтыг худалдан авах бохир арга, худал хуурмагаар дүүрсэн мунхралын сургаал ноёрхож байна.
Чөлөөт сонгуулийн эрх, эрх чөлөөгөө иргэд эдэлж чадахгүй байна.
Ардчилсан тогтолцоо бол олигтой эд биш гэвч хүн төрөлхтөн одоохондоо үүнээс өөрийг олоогүй байна гэж Винстон Черчилл хэлснээр ардчилал бол олонхоороо цөөнхөө дарамтлах зүүний үзлийн үргэлжлэл мөн болой.
Бэртэгчид эрх мэдэлд хүрэхийн тулд картелуудаас хандив дэм аваад нийт сонгогчийн олонхын саналыг худалдан авч, төрийн сэнтийд заларч, эргээд татвар төлөгчдийг шимж картелууддаа төлбөрөө төлдөг тогтолцоо бол ардчилал бөлгөө.
1920,1930,1940-өөд онуудад Европт, Дэлхий даяар орнуудад ардчилал бүтэлгүйтсэн.1920-оод оны фашист Итали, 1930-аад оны нацист Герман, 1937-1938 оны их хэлмэгдүүлэлтийн ЗХУ,1940,1950-аад оны зүүн Европ дахь цэвэрлэгээ,1937-1939 оны Монгол дахь их хядлага 1939 оноос хойш сэхээтнүүдийг тарчлаан зовоосон нь хар түүx болон үлдсэн ч эдүгээ босоо ороолон мэт сэрвийж байгаа нь хүн төрөлтнийг түгшээж байна.
Үүнтэй зэрэгцээд төр хувийн хэвшлийн түншлэл нэрийн дор нийгмийн хариуцлагын хүрээнд гэх нялуун социалист уриагаар картелууд, клиентүүдтэй хоршсон худалч засаг дарангуйлал руу чирч байна.
Ард олонд таалагдах эсэх огт хамаагүй хүчирхийлэл заналхийллээр тушаалаа мөрдүүлдэг төр бол эрх чөлөөний үгүйсгэл.
Тийм учраас авсаархан татварладаг, цомхон бүтэцтэй хурдтай ажилладаг засаглал, мөнгө хэвлэдэггүй зах зээлийг жам ёсоор нь явахад садаа болдоггүй банкны чөлөөт системтэй, ард иргэдээ харгислал хүчирхийллээс хамгаалдаг сэргийлэх байгууллага, хувийн өмчийг төрөөс, луйварчин дээрэмчдээс хамгаалдаг хараат бус шүүх, улс үндэстнээ халдлагаас хамгаалдаг батлан хамгаалалтай эрх чөлөөт тогтолцоог тунхаглах цаг болжээ.
Эрх чөлөөний үзэл, ёс зүйт, зүй ёсны капиталист тогтолцоо хэрэгтэй байна. Сонгуулиар эрх мэдлийн төлөө биш үзэл санаагаараа ялгарах нь чухал.
Хувирдаг, хуурдаг, худалддаг, хураадаг, доромжилдог, дарангуйлдаг ийм тогтолцоотой байх юм уу?
Айлгадаггүй сүрдүүлдэггүй бизнес хувь хүний ажил үйлсэд хөндлөнгөөс оролцдоггүй хүний үнэ цэнийг, жам ёсны эрх чөлөөг баталгаажуулдаг тогтолцоотой байх юм уу? гэдгийг сонгогчид л шийдэx учиртай.
Хүний төлөө, ард түмнийхээ төлөө гэдэг яриа бол хулхины үг. Хүн өөрийнхөө төлөө явахад нь, ард иргэд нь өөрийнхөө бизнесийг өөрөө цэцэглүүлэхэд нь садаа болдоггүйэрх чөлөөт тогтолцоог бий болгож, эрх чөлөөний үнэ цэнийг хүн болгоны гарт өөрт нь өгч хуулиар хамгаалах нь хамгийн зөв засаглал. Хууль нь хүнээ хамгаалахаар хүн нь эргээд хуулиа биелүүлэн хамгаалдаг жам ёсны тогтолцоо руу явахгүй бол горьгүй.
-Хэрвээ би бусдаас илүү холыг харж чадсан бол зөвхөн аугаа хүмүүсийн мөрөн дээр зогссон учраас тэгж чадсан юмгэж 17-р зуунд Исаак Ньютонхэлсэн байх юм.
Манай эриний өмнөх 4-5 зууны Лао Цзы-гоос эхлээд Аристотель, Жон Локк, Адам Смит, Карл Мэнгэр, Людвиг Фон Мизес, Фредерик Бастиа,… Айн Рэнд хүртэлх шинэ сэтгэлгээний, эрх чөлөөний үнэ цэнийн, чөлөөт эдийн засгийн, чөлөөт худалдаа арилжааны, хувь хүний эрхийн тухай бодит судалгаа шинжилгээний үйл явцыг онцгойлон судалж, амьдралд хэрэгжүүлж ёс зүйт зүй зохист капитализмыг цогцлооё.
Капитализмын 3-н багана болох хувь хүний эрх, хувийн өмчийн эрх, сайн дураараа харилцаанд орох эрх нь хоорондоо эвцэлдэн таардаг.
Хувь хүний эрх, хувийн өмчийн эрхгүйгээр сайн дураар харилцаанд орох эрх нээгдэхгүй.Хувь хүний эрх, хувийн өмчийн эрх 2-ыг бүрэн хамгаалсан тохиолдолд сайн дураар харилцаанд орох эрх аяндаа урган гарна.Капитализмын энэ 3-н багананд хувь хүн өөрөө бүрэн дээд эрх мэдэлтэй эрх чөлөөт хүн болно. Эрх чөлөө бол зөвхөн хариуцлага хүлээх чадвартай хувь хүмүүсийн эрүүл саруул чиг зорилго. Ийм учираас эрх чөлөө ардчилал 2-ыг ялгаж ухаар. Хувь хүний эрх, хүмүүний эрх 2 ондоо гэдгийг ойлго. Төр эдийн засаг 2-ыг салга. Хүмүүс ажлаа хийг, амжиргаагаа дээшлүүлэг тэднийг зөнд нь орхи!? тэдэнд бүү саад бол!!!
Япон улс 130-аад сая хүн амтай 12 яамтай, Швейцар улс 8 сая хүн амтай 7-н яамтай. Монгол улс 22 яамтай, 22 сайд, 22 дэд сайд, 22 төрийн нарийн бичгийн даргатай, 260 гаруй мянган төрийн албан хаагчидтай. Японоос 2 дахин, Швейцараас 3 дахин олон яамтай данхар картелист төртэй болжээ.
Төр данхайвал улс доройтдог, төрд өмч төвлөрөxөөр авилгал үрждэг. Монгол улс 2015 онд авилгалаар 72-т, өнөөдөр өсөөд 121-т эрэмблэгдсэн байна. Бодит байдал ийм байна. Өмчийг ард иргэдэд нээлттэй ил тод хувьчилж гэмээн авилгал устана.
Монгол улс 2-хон биш 200 гаруй хөрштэй, 193 оронтой дипломат харилцаатай учир тэдний хөрөнгө оруулалтыг татаж, тэдэнтэй хийх худалдаа арилжаа, эдийн засгийн харилцаагаа нээлттэй, чөлөөтэй байлгаж гэмээнэ хөгжлийн ундарга ширгэшгүй.
Эцэст нь хэлэхэд эрх чөлөө бол хувь хүний үзэл/индивидиал үзэл Индивидуализм руу коммунизм, фашизм, социализм, национализм, гэх бүх хамтач ёсны үзэл нэгдэн дайрсаар ирсэн. Энэхүү хорон санаат өөрийгөө сүйтгэдэг үзэл өнөөдөр ногоо үзлээр газар авч байна. Грийн дийл гэх энэхүү ногоон бодлого нь дэлхийн эдийн засгийн форум дор нуугдан үүрлэж хүн төрөлxтнийг устгах цөөрүүлэх муу ёрын зорилго агуулж байна. Зүүнтнүүд мультикультурализм, фэминизм, жэндэризм гэх үзлээр бидний түүx, уламжлал,соёл, гэр бүлийг устгахаар айсуй.
Дайн бол энх тайван, эрх чөлөө бол боолчлол, үл мэдэх бол хүч чадал гэж Жорж Оруэлл ёгтолж бас бодит үнэнийг хүн төрөлхтөнд дуулгажээ. ОXУ-ын тероррист явуулга В.В.Путины харгислал дэлхий дахиныг түгшээж байна. Бас дэлхий сөнөнө, хүний үйлдлээс болж хүлэмжийн хий ялгарч дэлхийн дулаарал гаарлаа гэж айлгаж сүрдүүлэн өөрсдөө мөнгөжин хөлжигч зүүнтнүүд дэлхий даяар ичгүүр сонжуургүй хөлхөлдөж байна.
Саруул ухаан, эрүүл бодлоор аливаа юмс үзэгдэлд бодитой хандацгаая.
Болгоосонд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.
2024 оны 4 дүгээр сарын 25 Улаанбаатар хот
Сэтгэгдэл (0)