Ван И, Э.Блинкен нар уулзжээ
- 2024-04-26
- Дэлхий
- 0
БЭЭЖИН, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /RIA Novosti/. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй баасан гарагт Бээжинд уулзлаа гэж Хятадын төв телевиз мэдээллээ.
Хоёр талын хэлэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Хятадад айлчилж байгаа бөгөөд тэрбээр Шанхай хотод зочилж, тус хотын намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Жинин болон бизнесийн төлөөлөгчид, оюутнуудтай уулзжээ. Э.Блинкен БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцээ хийхээр пүрэв гарагт Бээжин хотод хүрэлцэн иржээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзах эсэхийг одоогоор албан ёсоор мэдэгдээгүй байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)