“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Монголын хүүхдийн ордонд боллоо. Хуралд тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, саналын эрх бүхий төлөөлөгч болон компанийн удирдлагууд оролцов.

 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, ноогдол ашиг мөн компанийн дүрэмд оруулах өөрчлөлт зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 28.4 сая тонн нүүрс экспортолж, нийт нүүрсний экспортын 40.8 хувийг дангаараа бүрдүүлж Монгол Улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн амжилттайгаар 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хийлээ.  

Тайлангийн хугацаанд компанид Засгийн газраас онцгой дэглэм тогтоосноор засаглал, санхүүгийн сахилга бат сайжирч, нүүрс ачих, экспортлох, тээвэрлэх, хил нэвтрүүлэх үйл явц сайжирсныг компанийн ТУЗ-өөс онцлон тэмдэглэлээ.  

 

Хуралд оролцогч хувьцаа эзэмшигчид компанийн ТУЗ болон удирдлагын бүрэлдэхүүнээс компанийн үйл ажиллагаа, ногдол ашиг хуваарилах болон бусад асуудлаар нээлттэй асуулт асууж хариулт авлаа.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн  албан ёсны цахим хуудас  болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан нийт хувьцаа эзэмшигчдэд нээлттэй,  ил тод зохион байгууллаа гэж Эрдэнэс Тавантолгой ХК-иас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)