Голомт банкны ажилтнууд “Амьдрал бэлэглэе” цус хандивлах аянд нэгдлээ

Голомт банк болон Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг угтан “Амьдрал бэлэглэе” цус хандивлах аяныг зохион байгууллаа. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг аянд Голомт банкны 59 ажилтан бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах хүмүүнлэгийн үйлсэд сайн дураараа нэгдсэн бөгөөд ажилтнуудын 50-аас дээш хувь нь хоёроос дээш удаа цусаа хандивласан байнгын донорууд байсан юм.

Хүн нэг удаа цусаа хандивлахад гурван хүний амийг авардаг бөгөөд энэ удаа 177 хүний эрүүл мэнд, амь насыг аврах үйлсэд Голомт банкны хамт олон ийнхүү нэгдлээ.

Эрэгтэй хүн хоёр сард нэг удаа, эмэгтэй хүн улиралд нэг удаа цусаа хандивласнаар бодисын солилцоо эрчимжиж, шинэ цус төлжихөд чухал нөлөөтэй төдийгүй эрүүл мэндэд эерэг нөлөөтэй юм байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (127.0.0.1)

    2024-05-01

    Golomtiin baysgalan talhnii mungunii hulgaich

  • Бат (127.0.0.1)

    2024-04-29

    Үнэгүй зүйлгүй зах зээлийн нийгэмд хоцрогдсон соц нийгмийн үг яваад байна уу