Баянгол дүүргийн хэмжээнд 34 хорооны 90 байршилд 47,672мкв талбайд явган хүний замыг хийж гүйцэтгэжээ

Баянгол дүүргийн хэмжээнд 2021-2023 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 34 хорооны 90 байршилд 47,672.72мкв талбайд явган хүний замыг хийж гүйцэтгэсэн байна

Тэгвэл 2024 онд дүүргийн 34 хорооны нийт 57 байршил, 50,26м2 талбайд явган хүний замыг шинээр тавих болон шинэчлэн засварлана.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ,

2021 онд нийт 9 хорооны 18 байршилд 14,074.3мкв талбайд явган хүний зам;

2022 онд нийт 18 хорооны 38 байршилд 11,358.7мкв талбайд явган хүний зам;

2023 онд нийт 16 хорооны 34 байршилд 22,239.72мкв талбайд явган хүний замыг тус тус хийж гүйцэтгээд байгаа аж.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)