Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүүдэн шүүж үүрүүлсэн асуудал ойрын үед сөхөгдөх бололтой. Учир нь Засгийн газраас энэ сарын 10-нд “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал боловсруулж дүгнэлт гаргах” үүрэг бүхий Засгийг газрын ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс олон улс дахь хүний эрхийн байгууллагуудтай холбогдож, эрүүдэн шүүсэн асуудлаар тодорхой алхмуудыг хийгээд эхэлжээ. Мөн энэ хүрээнд тэднийг эрүүдэн шүүсэн хэрэгт “задлан шинжилгээ” хийх шаардлага үүссэн байна.

Тэгэхээр 2021 онд гурван шатны шүүхээр эцэслэн шийдэгдсэн, нэр бүхий хүмүүстэй холбоотой “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийн материалыг нууцаас гаргах асуудал хөндөгдөхөөр яригдаж эхэллээ.

Түүнчлэн одоогийн Засгийн газрын тэргүүн тухайн үеийн Ерөнхийлөгчийг хэвлэлийн ярилцлагааараа, Засгийн газрын хуралдаан, томоохон арга хэмжээнүүд дээр үг хэлэхдээ энэхүү эрүүдэн шүүсэн асуудалд шууд буруутгадаг. Хамгийн сүүлд “Тэр бол 30 жилийн ардчиллын түүхэнд улс төрийн захиалгаар эрүүдэн шүүж, хүн хэлмэгдүүлсэн, хамгийн жигшүүртэй хүний эрхийг зөрчигч” гэж хэлсэн байна.

Уг хэргийг хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон прокурорын эсэргүүцлийн дагуу хаалттай хянан хэлэлцсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын О.Бархасбадид холбогдох заалтыг хэвээр үлдээж, түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, магадлалын бусад заалтыг хүчингүй болгож, С.Эрдэнэбатад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бусад шүүгдэгчтэй холбоотой заалтад өөрчлөлт оруулсан. Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгов. Харин Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хууль буцаан хэрэглэн өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр хоёр жил хорих, Б.Хурцад нэг жил зургаан сар хорих, Г.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр нарт тус бүр нэг жил хорих, О.Бямбажавт зургаан сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан байдаг юм.

 

 

Б.БАЯР

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (127.0.0.1)

    2024-05-01

    Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

  • (127.0.0.1)

    2024-04-30

    SEKSEER UILCHLEED80955877

  • (127.0.0.1)

    2024-04-30

    Монголын архитекторчид "Архитекторын ордон" гэдэг маш том барилгыг Сэлбэ голын хажууд буюу Улаанбаатар театрын хажууд барьсан байна. Үүндээ өөрсдийнхөө Архитекторчдын эвлэлийн холбоог байрлуулсан байна. Ийм том барилгыг бариулах мөнгийг хаанаас олов?