“Голомт-Ундарга” барилгыг 2024 оны 12-р сард ашиглалтад оруулна

Голомт банкны Увс салбар болон орон нутгийн хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Увс аймгийн төв Улаангом сумын өнгө төрхөд нийцүүлсэн, орчин үеийн интерьер, дизайн бүхий “Голомт-Ундарга” барилгыг ашиглалтад оруулахаар боллоо. Барилгын шавыг 2024 оны 4-р сарын 25-нд тавьж, уг арга хэмжээнд Голомт банкны удирдлагын багийн гишүүд, аймаг, орон нутгийн удирдлагуудын төлөөлөл, барилгын компанийн төлөөллүүд оролцсон юм.

Голомт банкны 100 гаруй салбар, тооцооны төвийн нэг болох Увс салбар нь 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус салбарын барилгыг Голомт банк болон Ундарга Увс ХХК-ийн хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулж, барилгын гүйцэтгэлийг Ундарга Петролиум ХХК хариуцаж, энэ оны 12-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2024-05-01

    Golomtiin baysgalan talhnii mungunii hulgaich