Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа тул сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна
- 2024-05-01
- Байгаль орчин
- 0
Ихэнх нутгаар түймрийн аюултай буюу ой, хээрийн гал түймэр гарах нөхцөл бүрдээд байна.
Хаврын улиралд өнжмөл өвс, унанги мод ихээр хуримтлагдах, хур тунадас, чийгийн дутагдлын улмаас хуурайшилт үүсэх, салхины хурд, хүч нэмэгдэж, шуургатай өдрийн тоо олшрох зэрэг олон талын нөхцлийн улмаас ой, хээрийн түймэр гарах нөхцөл бүрддэг.
Ийм эрсдэлтэй цаг үед ой, хээрт хаясан тамхи, бүрэн унтраалгүй ил задгай хаясан үнс, нурам зэргээс шалтгаалан ой, тал хээрийн түймэр үүдэн гарч байна.
Тиймээс иргэн бүр ой, хээрт явахдаа сонор сэрэмжтэй байж, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)