Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа
- 2024-05-02
- Орон нутаг
- 0
Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Бэрхийн давааны-Ар” гэдэг газар дөрөвдүгээр сарын 30-нд ойн гал түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбар, Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид,сумын мэргэжлийн ангийнхан, Дадал сум дахь “Онон-Балж” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд хамтран ажиллаж, тавдугаар сарын 01-ний 20:00 цагт унтраасан.
Харин Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Бадам-Иш” гэдэг газар тавдугаар сарын 01-ний 18:00 цагт хээрийн гал түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд ажиллаж, тавдугаар сарын 02-ны өдрийн 00:08 цагт унтраасан.
Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар 38430 га орчим талбай өртөж шатсан байна гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)