Хатанбаатар Магсаржавын гудамжны авто замыг шинэчлэн засварлах ажил эхэллээ
- 2024-05-03
- Улаанбаатар
- 0
Баянгол дүүргийн 1, 4, 27-р хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж буюу Улаанбаатар төмөр замын вокзалаас Тээврийн дээд сургууль хүртэлх 542 метр авто замыг Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар засварлан шинэчлэх ажил тавдугаар сарын 1 буюу өчигдрөөс эхэлсэн. Дээрх ажлын хүрээнд өнөөдөр авто замын ажлыг гүйцэтгэгч “Шинэ цагийн зам” ХХК-ийн инженерүүдтэй уулзаж, авто замын өргөтгөл, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо. Замын ажлыг гүйцэтгэгч компанийн зүгээс тус зам дагуу нийт 5 байршилд авто зогсоол байгуулахаар төлөвлөсөн байна. Иймд, дээрх бүсэд Улаанбаатар төмөр замын вокзал байрладаг, зорчин өнгөрөх иргэд болон жуулчдын хөл хөдөлгөөн их байдаг учраас авто зогсоолын хүртээмжийг аль болох нэмэгдүүлэх талаар ярилцлаа.
Мөн Хатанбаатар Магсаржавын гудамж дагуух явган хүний замыг шинэчлэх ажил удахгүй эхэлнэ. Иймд дээрх ажил эхлэхээс өмнө зам дагуу үйл ажиллагаа явуулдаг
ААНБ-уудын нийтийн эзэмшлийн явган хүний зам руу зөвшөөрөлгүй оруулж барьсан шат, өргөтгөл зэргийг буулгах, зам чөлөөлөх ажлыг эхлүүлэхийг холбогдох хэлтсүүдэд үүрэг болголоо.
Хатанбаатар Магсаржавын гудамжны замын ажил 5 дугаар сарын 12-ны өдөр дуусах бөгөөд Нийслэлийн замын хөгжлийн газраас хяналт тавьж ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)