Өвгөд дээдсийн гэрээс
- 2024-05-06
- Нийтлэл
- 0
Болор цомын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбатын зохиосон шинэ шүлгийг уншигч та бүхэн хүлээн авч уншина уу.
Газар бол улсын үндэс мөн, амиа зольж өмгөөл
Газар шороо эх нутгаасаа бурхан гуйсан ч бүү өг
Төр улс чинь үгүй бол чи хэний харьяат билээ
Төрсөн нутаг чинь үгүй бол чи юуны эзэн билээ
Нанхиад хүний үг нь наалинхай, торго нь зөөлөн, арга нь нарийн
Наалинхай үг, зөөлөн торгонд хууртаж хичнээн ч улс мөхсөнийг сана
Хаан заяат эрс нь боол, хатад эмс нь шивэгчин болсоныг бүү умарт
Хан тэнгэрийн дор, Этүгэн газартаа сууж мөнхөд жарга
Наран ургахаас шингэх хүртэл тойгтныг сөгтгөж толгойтныг бөхийлгөсөн түмний үрс
Нангиас газрын хүнтэй нөхцөж цусаа бүү холь
Найман үедээ ч цэвэршихгүй тул эсээ бүү сүл
Наран, саран, мөнх тэнгэрээс заяат ясаа бүү соль
Хамгийн эзэн, бүхний тэргүүн өөрөө охиноо урагт бүү хүргэ
Хамаг Монголын хойчис Хятан Зүрчидтэй бүү урагла
Модон илжигэнд хадагдсан гашуун сургамжийг үл огоор
Морь мал, нүүдлээсээ ангижирваас мөхнө гэдгийг эгээр
Өвөр зуураа тэмцэлдэвээс улсаа мөхөөх аюултай
Өөр хоорондоо тэрсэлдэвээс ургаа мохоох нигууртай
Таван сум багцалсан мэт эв эеэ хичээж яв
Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүхэн сануулж бай
Алд бие алжааваас алжаатугай ахуй төр минь бүү алдартугай гэж
Ард зон, амгалант төрийн төлөө зүдэн ядан зүтгэж
Мөнх тэнгэрийн хүчин дор далай их Монгол улсыг
Мөнхөд оршихыг нь сүлдлэн дархалсаныг аюутугай биширтүгэй
Хэт их шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул
Хэм ёс мэдэхгүй нэгнийг гэрийн хойморт бүү зал
Өвсөнд хучиж өгөвч үхэр тоож идэхгүй хүнээр овог бүү тэргүүл
Өөхөнд боож хаявч нохой тоож шиншихгүй хүнээр төр бүү бариул
Гэгээрлээр өлсөж, мунхаглалаар даарваас тархи нь тасам болно
Гэнэн донгио хүн сүрэг, хижи гөрөөс болно
Ёс бустыг дуурайж, мэлмийд содныг шүтэн шаварт шавалдваас
Ёр муу устгалд чирэгдэх
Алтан дээд үнэн буй
Амин ертөнц, тэнгэр билгүүнээсээ хагацаж шарласан хөх монголчууд
Атаа хонзонгийн шастрад ёс бусын судраар улайнам за
Алуурч төртэй болж улайсан монголчууд харлаж эхэлнэм за
Айл улсыг булхай ахалж хэрэг мэдвээс төр өеөднөм за хэмээснийг ухаар
Эрх мэдэл, эд олзонд шунан хулгайлагч хүмүүн хийгээд
Идэш хайж хотонд гэтэгч чоно хоёрын
Ахуй бие, илт дүр, илэрхий байдал нь ангид боловч
Аван шунах, алан идэхийн агаар нэгэн буйг мэд
Дөчин дөрвөн хоёрын чуулган, Халх Ойрадын тунхагийг сахигтун
Дөрвөн Ойрадыг хүйс тэмтэрсэн их хядлагыг санахтун
Дотор газрын доншуурчин наймаачинг Халхад бүү нэвтрүүл
Долоннуурын гэрээний амин заалтыг ёсчлон нэвчүүл
Чин гүрний Манж задарч мөхөхийн цаг дор
Чингисийн хөх Монгол бадарч мөнхөд мандана
Зоосны нүхээр цувуулсан зовлого бие амь хоёроо
Зольж тэмцсэн эрх чөлөө, төр үр хоёр минь мөнх оршино
Жагар Төвдийн орноос ширээний лам залахгүй
Жанчхүүгийн даваанаас нааш шаахайн мөр гаргахгүй гэж
Харь дайсанд муугаа үзүүлэлгүй зогсоо нөгчсөн өвгөдийнхөө
Халхын заяа ихээ, Монгол дэлгэрнэ гэсэн ерөөлийг хурайл
Амны билгээс ашдын билэг оршдог жам буй
Алдас нүгэл бүхэн цөвүүн бодлоос үүддэг гэм буй
Дотор хүн хожоогоор, монгол хүн ерөөлөөр амьдрах заяа буй
Дотоод мөн чанарт амгалан жаргалан оршдог тавилан буй
Улаан мөнгө, утсан чинээ аминыхааа төлөө
Улсаа зарж, нутгаа худалдсан урвагчийн нүгэлийг үл өршөө
Эх орон, газар шорооныхоо төлөө бүхнээ золих сэтгэлтэй ч
Эндэж гэнэдсэн үрсийнхээ гэмийг бол харин уучилж өршөө
Өсийг өшлөөр тайлдаггүй, өсийг өршөөлөөр тайлдагийг ухаар
Өгөөмөр ууч сэтгэл, эр зориг хоёр хамт оршдогийг сэхээр
Эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчээр цэнгэлийн манлайд хүрч
Иргэн баян бол улс баян зарчмаар
Швейцари лугаа хөгжилд тэмүүл
Гүржийн хүү коммунист хаан болоод дэлхийд томорч байхад
Гүрний эзэн Чингисийн үрс Монголын хаанаар тодорч болно гэж
Эзэмших өмч, шүтэх эрхийнхээ төлөө төрийн дарангуйллын эсрэг
Эсэргүү хэмээх нэр зүүж, танк хүлэн тэмцсэнийг мэд
Гучин мянган монголчууд хэлмэгдэж цаазлагдсан хилс түүхийг
Гуйвуулж мартаж болохгүй үнэнээр нь ямагт өгүүлж сэрэмжил
Монголын төрд үнэнч зүтгэх халтай, зүтгэснээ хэлмэгдүүлдэг алдасыг
Мохоол угшилгүй болгож хэзээд ч давтахгүйгээр захин сургамжил
Найман зовхисын монголчууд нэгэн дээвэр дор нэгдэж
Нармай их улсыг байгуулах гэсэн өвгөдийн зоригдолыг бүү март
Эрхэмлэж яваарай хэмээн машид ихээр итгэн
Эрх чөлөө тусгаар тогтнолыг та нарт үлдээснийг сана
Чингисийн Монголын тулганд ассан гал унтрах ёсгүй
Чин зоригт Монгол хүний саруул ухаанд итгэ
Ардын эрхтэй эрх чөлөөгөө хайрлаж яв хамгаалж яв
Амины үнэтэй тусгаар тогтнол, эх орондоо эзэн бай
Зүдэрсэнийг тэтгэж бусдын төлөөх сэтгэл, нурууг барь
Задарсаныг засаглаж олны тусын тулд бурууг хорь
Улсын эрх ашгийг тэргүүнд тавьж амины ашгийг адагт тавь
Угтаа бол өрөөлийн хэрэг бүтвээс өөрийн хэрэг бүтэх бусуу
Боловсрол гэгээрэлгүй, бодлого зарчим үгүй бол мунхаг буюу
Болчимгүй үйлдлийг эвээр бус ховоор шийдвээс мунаг буюу
Гаргасан алдаанаасаа сургамж авалгүй олон давтваас тэнэг буюу
Гашилсан сүүгээр цай сүлэхтэй адил буюу
Түүх язгуураа умартваас хэн ч биш болохын гаслан бий
Төрөл угсаагаа мартаваас хэзээ ч өөдлөхгүйн гамшиг бий
Хэл соёлоо гээвээс уусан мөхөхийн аюул бий
Хил, нутгаа алдаваас улсгүй болохын аймшиг бий хэмээн
Өвгөд дээдсийнхээ хадан дээр сийлж, чулуун дээр бичиж үлдээсэн
Үр хойчдоо амиараа төлж, цусаараа зурж гэрээслэсэн
Захиас гэрээсийг нь үеийн үед санаж сэрж яв
За хэмээн андгайлан үрийн үрд сахиж мөрдөж яв
Туулж өнгөрсөн түүхийнхээ алдаа оноог ухаарч сур
Туг сүлд шиг өвгөдийнхөө захиас гэрээсийг биелүүлж сур
Тулганд дүрэлзэх гал голомт ариун байг, бадарч байг
Тусгаар тогтнол, газар шороо, түүх язгуур, хэл соёл
Мөнх оршиг, бат оршиг.
Ж.Мөнхбат
2024 он.
Сэтгэгдэл (0)