“М.Бадарч панангин асуухад нь андуураад өөрийнхөө уудаг метанолинтой эмийг өгчихсөн” гэв
- 2024-05-10
- Нийгэм
- 1
Үндэсний спортын арбитраас допингийн маргааны шийдвэрийг танилцуулж байна.
Шийдвэр гаргахаас өмнө шинэ гэрч гарч ирж, мэдүүлэг өгөхөөр болжээ.
Тухайн өргөдлийн агуулгыг танилцуулбал, “Миний би эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл өөрийн биеийн онцлогийг харгалзан үзэж, Турк улсаас биеийн эрч хүч сэргээх тестостероны тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд метанолин бодис урссан 50 ширхэг өдрийн хоёроор дөрвөн таблетыг ууж хэрэглэсэн.
Үүнийг хэрэглэж байх хугацаандаа зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн байж болзошгүй гэж үзэж байна. Иймээс давж заалдах комисст хэлэлцэж буй асуудалд энэ эргэлзээтэй асуудлыг нэг тийш шийдэх зорилгоор өөрийн хүсэлтээр гэрчээр оролцох хүсэлт гаргаж байна” гэх хүсэлтийг өөрийн биеэр авч ирсэн.
Эмнэлгийн лабораторийн шинжилгээний дүгнэлт, нэгэн зүйлийн эмийн зураг болон иргэний үнэмлэхийг хавсаргаж өргөдөл ирүүлсэн байсан. Давж заалдах комиссын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүрмийн дагуу 17.13-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа завсарласнаар бүрэлдэхүүн тусгайлан зөвлөлдөх бөгөөд шаардлагатай гэж үзвэл өөрсдийн санаачилгаар шийдвэр гаргахаас өмнө хуралдааныг дахин үргэлжлүүлж болно гэсэн заалт байгаа.
Энэ заалтын дагуу гэрч өөрөө оролцох хүсэлт гаргасан учраас мөн шийдвэр эцэслэгдээгүй байгаа тул гэрчийг оролцуулан, нөхцөл байдлыг тодруулж, эцсийн шийдвэр гаргая гэж бүрэлдэхүүн үзсэн.
Гэрч хаалттай нөхцөлд мэдүүлэг өгье гэдэг хүсэлт гаргасан. Үүнийг талуудад танилцуулж, хүсэлтийг нь сонсож, хаалттай эсвэл нээлттэйгээр мэдүүлэг авах эсэх шийдвэр гаргана” гэв.
Сэтгэгдэл (1)
Ddavaa (127.0.0.1)
Doping ilreh chinijishuurt gemt hereg yum uu? Urid ni erhem hasuulsan behchuud hugatsaagaa duusgaad barilddagaa barildaad l yavj baina shuu dee Valievaag 4jileer erhem hasuulahad Oros Dayanara haramssan ni ih adlasan nit seen baisan daa Badarch, Oyuunbold hoyoriiig amtai Bolgon ni Dairch l baina 110 jiliin oigoor ichihgui gurviin davaand guih neg under ireh vii