Шар өвс шатаасан 14, хогийн цэг шатсан зургаан дуудлага бүртгэгджээ
- 2024-05-13
- Нийгэм
- 0
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 7, гал түймрийн 38 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 39 иргэний эрүүл мэнд, амь нас, 2 тэрбум 542 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Шар өвс шатаасан 14, хогийн цэг шатсан зургаан дуудлага бүртгэгдсэн байна. Эдгээр нь иргэдийн буруутай үйлдлээс гал түймэр гарсан шалтгаан нөхцөлтэй байна.
Шар өвсийг шатаах нь цэвэрлэх шийдэл биш юм.
Айл өрхийн галлагаа багассан ч гал түймрийн дуудлага төдийлөн буурахгүй байгаа тул галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)