Орос, Хятад улсууд хөрөнгө оруулалтыг хамгаалах шинэ хэлэлцээр байгуулна

МОСКВА, 2024 оны тавдугаар сарын 13. /TASS/. Орос, Хятад улсууд хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах тухай шинэчилсэн хэлэлцээрт энэ онд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Энэ тухай ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Максим Решетников Төрийн Думын Эдийн засгийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдэв.

 

Тэрбээр хэлэхдээ "Энэ онд бид Хятад улстай хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах тухай шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна" гэлээ.

 

Өнгөрсөн онд Евразийн эдийн засгийн холбоо болон Ираны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, соёрхон батлуулахаар илгээсэн гэдгийг М.Решетников дурдав. "Бид Монгол, АНЭУ болон Индонез улстай ийм гэрээ байгуулахаар ажиллаж байна. 2023 онд ТУХН-ийн хүрээнд үйлчилгээ, хөрөнгө оруулалтын чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурж, мөн соёрхон батлуулахаар өргөн барьсан. АНЭУ-тай ийм гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийж байна” гэж сайдад нэр дэвшигч нэмж дурдав хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)