Улсын Их хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа эхэллээ
- 2024-05-14
- Нийгэм
- 0
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа 2024 оны 5 дугаар сарын 14-ны өдрөөс 20-ны өдрийг дуусталх хугацаанд явагдана.
- Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.
- Аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг тэмдэг дарж баталгаажуулан бие даан нэр дэвшүүлэгчид энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж эхэлсэн өдрөөс олгоно.
-Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна.
-Бие даан нэр дэвшүүлэгч нь гарын үсэг зуруулахдаа А4 хэмжээнээс хэтрэхгүй хэмжээтэй өөрийн танилцуулах хуудсыг тарааж болно.
/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйл/
Сэтгэгдэл (0)