"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн экспорт хэвийн явагдаж байна
- 2024-05-14
- Сурталчилгаа
- 0
Зарим нэр бүхий иргэн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйл ажиллагаа, алдагдсан, зөвхөн хятад иргэдэд давуу эрх олгосон гэх ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээлээ.
Тус компани нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зөвхөн биржээр арилжаалж эхэлсэн. Биржээр арилжаалсан нүүрсийг тээвэрлэхдээ уул уурхайн биржийн тухай хууль болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран ерөнхий гэрээний аргаар нүүрс тээврийн тендерийг зохион байгуулж байна.
Ингэснээр тээвэр зохион байгуулалтыг нээлттэй ил тод болгож, тээврийн компаниудын ижил тэгш оролцоог хангах боломжийг бүрдүүлсэн. 2023 онд шаардлага хангасан 185 ААН-тэй ерөнхий гэрээ байгуулсан. 2024 онд шаардлага хангасан 130 аж ахуйн нэгжтэй ерөнхий гэрээ байгуулан ажиллаж байна. Нийт ерөнхий гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүдийн 36 буюу 27 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани байна.
Өнгөрсөн хугацаанд нийт 250 удаагийн 2 дах шатны сонгон шалгаруулалтын үр дүнд 579 тэрбум төгрөгийн нүүрс тээвэрлэх гэрээ байгуулан ажилласан бөгөөд тээвэрлэлтийг ямар өртгөөр хэн тээвэрлэсэн зэрэг бүхий л мэдээллийг компанийн цахим хуудсанд ил тод байршуулан ажиллаж байна. Нүүрс тээвэрлэлт, экспорт, С зөвшөөрөлтэй холбоотой бүх мэдээллийг компанийн www.ett.mn цахим хуудсанд бодит цагийн горимоор нээлттэй, ил тод байршуулан ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье.
Мөн онцгой дэглэм тогтоохоос өмнө нүүрсийг ам нөхцөлөөр худалдах нийт 178 гэрээ, тухайлбал үндсэн 4 оффтэйк гэрээний 38 дэд гэрээ, бусад 140 гэрээ тус тус хэрэгжиж байсан. Онцгой дэглэм тогтоосноор Богдхан төмөр замын оффтейк гэрээг зогсоож, ТТ-ГС чиглэлийн төмөр замын санхүүжилтийн оффтейк гэрээний хүрээнд байгуулагдсан 37 дэд гэрээг дуусгавар болгож, оффтейк гэрээний тоог 3 болгон бууруулсан. Цаашид оффтэйк болон ам нөхцөлөөр гэрээ байгуулахгүй, шинээр байгуулаагүй бөгөөд бүхий л арилжаа биржээр ил тод, нээлттэй явагдаж байна.
2024 оны 05 сарын 14 өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 11.6 сая тонн нүүрс экспортод гаргаад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 33 хувиар өссөн байна.
Сэтгэгдэл (0)