”Харуул Алтай” хотхон орчмоос Да хүрээ гудамжны авто зам хүртэлх авто замыг хаана
- 2024-05-15
- Улаанбаатар
- 0
Баянзүрх дүүргийн 7, 17, 38-р хорооны нутаг дэвсгэр ”Харуул Алтай” хотхон орчмоос Да хүрээ гудамжны авто зам хүртэлх авто замыг хааж, 2024 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 22:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ.
Тус ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийх юм.
Иймд иргэд, жолооч та бүхнийг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас уриалж байна.
Сэтгэгдэл (0)