Увс аймгийн Улаангом сумын “Баян шатат” хоршоо 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авлаа

Улаангом сумын 8-р багийн 9 малчин 2024 оны 5-р сарын 1-нд хоршоогоо байгуулсан байна. Тэд хадлан бэлтгэж зах зээлд нийлүүлэхээр санал зорилго нэгдэж 15 га усалгаатай хадлангийн талбай, Хадлан бэлтгэх трактор, Дүүжин хадуур, Бонго портер, 5 га газар хаших хашааны материал худалдан авахад зарцуулна.

Хоршооны гишүүдийн гаргасан төсөл нь нийт 150 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Тэд 100 сая төгрөгийг Зээлийн батлан даалтын сангаар батлан даалгаж, хөрөнгө оруулалтын зээлээр авч байгаа бол 50 сая төгрөгийг 3 гишүүн өөрсдийн хөрөнгө оруулалтаар шийджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)