"Шувуу" ажиллагааны хүрээнд гадаадаас 13 хүнийг авчирчээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй Авлигатай тэмцэх "Таван Ш” ажиллагааны “Шувуу” ажиллагаа нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаадад оргон зайлсан хүмүүсийг барьж ирэх зорилготой юм.

"Таван Ш" ажиллагааг эхлүүлснээс хойш Интерполын “Хөх булант” зар мэдээгээр 70, “Улаан булант” зар мэдээгээр 22 этгээдийг эрэн сурвалжилжээ. Түүнээс хойш Интерполын “Хөх булант” зар мэдээнд зарлагдсан 52, “Улаан булант” зар мэдээнд зарлагдсан тав, нийт 57 этгээдийг олж тогтоосон байна. Үүнээс мөрдөн шалгах чиг үүргийн байгууллагаас олж тогтоож авч ирсэн 13, . Тэдэнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дөрвөн иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ

Мөн 2023 оны гуравдугаар дугаар сараас хойш гадаад улсад байгаа 30 иргэний гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгож, тэдний гадаад улсад зорчих, амьдрах боломжийг хязгаарлах шийдвэр гаргасан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)