Голомт банк ажилтнуудынхаа цалинг 30 хүртэл хувиар нэмлээ

Эх орныхоо хөгжлийн голомт байх эрхэм үүргээ хариуцлагатай биелүүлж буй 2500 гаруй ажилтныхаа цалинг Голомт банк 2024 оны 5-р сарын 1-ээс эхлэн 30 хүртэл хувиар нэмлээ. Байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хөгжил дэвшлийн үндэс, суурь болсон ажилтнуудынхаа ур чадвар, гүйцэтгэл, ажлын байрны онцлогоос хамааруулан зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, урамшууллын бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд ийнхүү сүүлийн жилүүдэд дараалан цалингийн хэмжээгээ 30 хүртэл хувиар нэмэгдүүлж байна.

Голомт банк “Ажилтан та – Хөгжлийн голомт” уриан дор байгууллагын дотоод соёлоо бэхжүүлсээр Монголын банк, санхүүгийн салбараас хоёр жил дараалан “Ажиллахад хамгийн таатай газар” гэдгээ баталгаажуулсан нь банкны зүгээс ажилтнууд руу чиглэсэн бодлого, менежмент үр дүнгээ өгч, олон улсад хүлээн зөвшөөрөхүйц үйл ажиллагаатай байгууллага гэдгийн илрэл юм.

29 жилийн түүхт Голомт банкандаа мэдлэг боловсрол, оюун ухаанаа зориулан ажиллаж буй эрхэм ажилтнууддаа баярлалаа.

 

Ажилтан та – Хөгжлийн голомт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)