МАН-д зодуулчихаад АН-ыг зоддог нь манай ёс

Намуудын нэр дэвшүүлэлт дууслаа. Таван өдөр Сонгуулийн ерөнхий хороон дээр байцаагдаад, дараа нь нэр албан ёсны дэвшүүлэлт рүүгээ орох байх. Хуулийн хугацаагаараа бараг ирэх сарын 10-д дөхөж, сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй уралдаж нэр дэвшигчийн үнэмлэхээ авах юм шиг дуулдана лээ.

Энэ сонгуулийн хамгийн шуугиантай нэр дэвшүүлэлт аанай л АН дээр гарав. Нэр дэвшүүлэлт дууссан 20-ны оройноос л соошил дайн эхлэв. Намынх нь гишүүд, нэр дэвшихийг горилогчдыг оролцуулаад тэднийг дэмжиж байсан этгээдүүд гээд нийтээрээ л шороо манартал үзэлцлээ. Хүн болгон л ядаж нэг “балешиг”-тай, тэгээд тэр нь жагсаалтаас хасагдсан, тойргоо голсон, сольсон гээд шалтаг хаа мундах вэ.

Лу.Гантөмөрийг шонд өлгөхдөө тулсан намын жагсаалт гээч нь үнэндээ энэ намын доор байгаа гишүүд, бүлэг фракциудыг дээш нь татаж гаргаж ирсэн жижиг загвар юм. Түүнээс биш Лу.Гантөмөр гэдэг хүн ганцаараа алган дээрээ шүлсээ хаяж байгаад шодчихсон юм биш. Хаа очиж залуучууд голдуу харагдана лээ. Хамгийн ахмад нь 60 гарсан С.Одонтуяа, далаад оныхноос намын дарга, Х.Тэмүүжин гурав юм болов уу даа.

Нэр дэвшигчдийн /тойргуудыг оролцуулаад/ дундаж нас 45, 50 хувь нь эмэгтэйчүүд, 50 хувь нь залуучууд гэсэн статистикийг танилцуулсан байна. Эмч, багш, эдийн засагч, хуульчид, шинжлэх ухааны судлаачид гэсэн бүрэлдэхүүнтэй. Тэртэй тэргүй мандатын тоо нэмэгдээд 126 болчихсон учраас олондтөдийлөн танил бус цоо шинэ хүмүүс ч олон гарч ирсэн байна. Хуучин танилууд, улс төрийн амбиц бүхий нөхдөөс “нэрээ татлаа” гэсэн мэдэгдлүүдийг ч их хийсэн харагдана. Дахиад л шинэ хүмүүст боломж гэсэн үг. Сонгуулийн тойрог томссон, зардал нэмэгдсэн зэрэг нь найман жил сөрөг хүчний байр суурь дээр хэвтсэн нам, нэр дэвшигчдэд хүндхэн тусч байгаа нь ойлгомжтой.

Атал МАН-ын нэр дэвшүүлэлт дээр бол нүд хурцалж байгаа амьд амьтан алга. Намын дарга нь жагсаалтаа хаяад тойрог руугаа дүрвэчихсэн байхад хүртэл шүү дээ. Өнгөрсөн хугацаанд АН-ын эсрэг явуулсан “С.Зоригийн хэрэг” гэгч илтэд гүтгэлгийн чанартай тархи угаалт,  хар паир нь тэнгэрт тулж, цөмрөнө гэдэг нь болчихсон учраас ядаж нийслэлчүүдийн өмнө нүүргүй болсон байлгүй дээ. Хуучин тойрог руугаа зүтгэсэн байна лээ. 

Жагсаалтын оройд намын даргын оронд Г.Лувсанжамц гэдэг цоо шинэ нэр харагдсан. Ядаж генсек нь хүртэл байхгүй шүү дээ. Олны танил гэвэл УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн дэргэд хэвлэлийн ажил хийж байсан хэдэн сэтгүүлч л байна. Хууччуулаас сайд асан А.Ариунзаяа. Аргагүй л мөнгөөр ааглаж байна даа, эрх баригч нам. “МАН-аас нэр дэвшсэн бор халзан хонь ч байсан барианд орно” гэж тулгаж байна. Та нар сонгодоггүй, бид сонгуулдаг юм гэж аархаж байна. Нөгөө “дахиж ёстой нэр дэвшүүлэхгүй” гэж амласан бүлэг хулгайч нараа бүгдийг нь тойрог тойрогт нь тулгачихсан. Өөдөөс нь ганхийх ганц нохой ч алга. "Чаддагаа зодно" гэгчээр АН-ыг л тойрч боргох нь манай нийгмийн бараг хэв ёс болчихсон. Уламжлалт сонгогчид нь МАН талдаа. 

Тэгсэн хэрнээ АН эрх барьж байсан, олуулаа гарч ирсэн үед л нийгмийн том том шилжилтүүдийг, шинэчлэлт өөрчлөлтийг хийсэн байдаг юм. Угаасаа МАН гэдэг нам өөрөө ардчилсан нийгмийн хэв ёс, дүрэм журмаас тэс хөндлөн оршдог, тэгнээд хэвтчихдэг юм хойно яаж ч урагш нь алхуулах вэ дээ.

Нийтлэлч Сэмүүн

inews.mn

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • irgen (127.0.0.1)

    2024-05-25

    Тойрогт өрсөлдөхөөр тойрогт орлоо гэнэ хаана өрсөлдөхийг та заахгүй бхоо танд хамаагүй хаданд чимээгүй зодуулахаа өөрсдөө хийж бхаар яахав энэ нэг тийм явцгүй мэдээ мэдээ ч гэждээ

  • (127.0.0.1)

    2024-05-24

    IIM BALAI YAIJIISAN SEMUUN TSAGIIN TSUVUUN AVGAI NAR YADAJ ZAHIALGAAR BICHIJ BAIGAA YUMAA OILGOLDOOO HUURHII ELBEGDORJIIN BOOV HUHUGCHIDIIN L NEG BAINADOO