Ховд аймгийн Дарви сумын ойн барилдаанд Б.Бат-Өлзий заан түрүүллээ

Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, Валькан групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Ховд аймгийн Дарви сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Инэватик Инженеринг” ХХК, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Балдиржамцын Тайван үзүүрлэв.

Дөрөвт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ажнай корпораци”, “Таван толгой” ХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Эрдэм –Үүд” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Э.Баасанжав нар шалгарлаа.  

Наймд улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Э.Энх-Амгалан, аймгийн арслан О.Эрдэнэбат,  аймгийн арслан М.Бэлгүтэй нар үлдэв.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй МУГТ, улсын начин Р.Даваадалайд МҮБХ болон Нутгийн зөвлөл, “Ховд” дэвжээний хамт олон, үе тэнгийн бөхчүүд, нутгийн ахан дүүс, найз нөхөд тэргүүтэй олон хүмүүс хүндэтгэл үзүүлэв.
Мөн Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойн барилдааныг тохиолдуулан тус сумын уугуул, Монголын Үндэсний Бөхийн Холбоог үүсгэн байгуулагчдын нэг, Монгол Бөхийн Өргөөг санаачлан бүтээн байгуулагчдын нэг МУСГЗ, доктор Довдонгийн Данзанд МҮБХ-ноос хүндэтгэл үзүүлж, Талархал, мөнгөн аяга, хадаг, Монгол бөхийн өргөөний загвар бүхий бэлэг дурсгалыг гардууллаа гэж Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)