Голомт банк нийслэлийн бизнес эрхлэгч нарт зориулсан “DIGITAL SME-2024” арга хэмжээнд амжилттай оролцлоо
- 2024-06-03
- Сурталчилгаа
- 0
Голомт банк Улаанбаатар хотын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт дижитал технологийг нэвтрүүлэх, шинэлэг шийдэл бүхий инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг эрэлхийлэх “DIGITAL SME-2024” арга хэмжээг “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн олон талт өсөлтийг дэмжих” (ICED) төсөлтэй хамтран 2024.05.29-ний өдөр Holiday Inn зочид буудлын Ballroom танхимд зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид уригдан оролцсон бөгөөд энэ үеэр НЖДҮҮДТ-ийн хэлтсийн дарга М.Мөнхжаргал “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт дижитал шилжилт хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага”, Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг “Дижитал банкны бүтээгдэхүүний танилцуулга”, “Эдийн засгийн олон талт өсөлтийг дэмжих” (ICED) төслийн хэрэгжилт хариуцсан захирал А.Амгалан ICED төслийн талаарх илтгэлүүдийг тус тус танилцуулав.
Мөн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт дижитал технологи нэвтрүүлэх шаардлага”, “Инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж, тулгамдаж буй асуудал”, “Инновац бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд санхүү хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа” зэрэг сэдвээр хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, саналаа хуваалцлаа.
Энэ удаагийн арга хэмжээ нь Голомт банк, “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ болон “Эдийн засгийн олон талт өсөлтийг дэмжих” (ICED) төсөл хамтран ажиллах гурван талт санамж бичигт гарын үсэг зурснаараа онцлог байлаа. Санамж бичгээр талууд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгуурласан нийлүүлэлтийн сүлжээний системийг хөгжүүлэхэд хамтран ажиллаж, эдийн засгийн олон талт өсөлтийг дэмжихэд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэх юм.
Голомт банкны зүгээс SociaPay, Smart KIOSK төхөөрөмж, Supply chain-ийн хөгжүүлэлтэд чиглэсэн дижитал платформуудын талаар мэдээлэл өгөхөөс гадна төлбөр тооцооны боломжуудыг ашиглах, ПОС-ын орлого барьцаалсан зээл болон Онлайн худалдааны зээл зэрэг аж ахуйн нэгжүүдэд зориулсан зээлийн бүтээгдэхүүнийг дижиталаар авах шийдлүүдийг бизнес эрхлэгч нарт танилцууллаа.
Арга хэмжээний зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.
“DIGITAL SME-2024” арга хэмжээ нь оролцогчдод харилцан мэдээлэл, туршлага солилцох боломжийг олгож, жижиг, дунд бизнесийн салбарыг хөгжүүлэх оновчтой шийдэл, боломжийг хамтдаа эрэлхийлсэн үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
ПОС-ын орлого барьцаалсан дижитал зээлийн талаар мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Сэтгэгдэл (0)