"Gen Z teathre" энтертэймэнт, драмын жүжиг бүтээх анхдугаар уралдааны шилдгүүд тодорлоо

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд богино хэмжээний драмын жүжиг бүтээх "Gen Z Theatre-ГЭРЭЛ АСААНА" энтертайнмент, драмын жүжиг бүтээх уралдааныг Соёлын яамны дэмжлэгтэйгээр, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Дөрвөн бэрх хөгжил сан, Нийслэлийн Боловсролын газар хамтран 04-р сарын 1-ээс 05-р сарын 30-ны хооронд амжилттай зохион байгууллаа..

Тус уралдаанд шилдэг арван баг болох:

1. СУИС-ийн харьяа “Бадмаараг” ахлах сургуулийн хоёр дугаар баг “Сычуаны сайн хүн” жүжгээр,

2. БГД-ийн 40 дүгээр сургуулийн баг “Тэнгэрийн хүү” жүжгээр,

3. БГД-ийн 51 дүгээр сургуулийн баг “Анна Каренина” жүжгээр

4. СХД-ийн 74 дүгээр сургуулийн баг “Хаадын андгай” жүжгээр,

5. СХД-ийн “Ирээдүй” цогцолбор 81 дүгээр сургуулийн баг “Тэнгэрийн хүү” жүжгээр

6. БЗД-ийн “Амгалан” цогцолбор сургуулийн баг “Тэнгэрийн хүү” жүжгээр

7. БЗД-ийн “Улаанбаатар” сургуулийн баг “Анна Каренина” жүжгээр

8. СХД-ийн “Хөгжил” сургуулийн баг “Анна Каренина” жүжгээр

9. ХУД-ийн 7 дугаар сургуулийн баг “Анна Каренина” жүжгээр

10. ХУД-ийн 114 дүгээр сургууль “Анна Каренина” жүжгээр тус тус 05-р сарын 30-ны өдөр Улсын Хүүхэд Залуучуудын театрын тайзнаа бүтэн өдрийн турш өрсөлдөж:

"Шилдэг бүтээл" буюу Тэргүүн байранд: БЗД-ийн “Амгалан” цогцолбор сургуулийн баг “Тэнгэрийн хүү” жүжгээр,

Дэд байранд: Сургууль тус бүрийн шилдэг сурагчид, Гутгаар байранд: БГД-ийн 40 дүгээр сургуулийн баг “Тэнгэрийн хүү” жүжгээр,

Шилдэг найруулагчаар: СУИС-ийн харьяа “Бадмаараг” ахлах сургуулийн 10г ангийн “Сычуаны сайн хүн” жүжгээр Г.Хонгорзул,

Шилдэг эрэгтэй жүжигчнээр БЗД-ийн “Амгалан” цогцолбор сургуулийн сурагч М.Мөнхбат,

Шилдэг эмэгтэй жүжигчнээр ХУД-ийн 7-р сургуулийн сурагч О.Уянга,

СУИС-д суралцах эрхээр БЗД-ийн “Амгалан” цогцолбор сургуулийн сурагч М.Номин-Эрдэнэ, БЗД-ийн Улаанбаатар сургуулийн сурагч Н.Мөнхтайван нар тус тус шалгарлаа.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)