Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
- 2024-06-04
- Нийгэм
- 1
Зургаадугаар сарын 4-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адгаар, Хэнтий нуруунаас эхтэй Хэрлэн, Алтай нуруунаас эхтэй Харбут голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн байна.
Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум үерийн түвшинг 15 см орчим давсан байна.
Энэ сарын 5-нд нутгийн төв хэсгэээр, 6-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байх мөн голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)
Бат (127.0.0.1)
Энд анхаарлаа хандуулаад ус нэвтэрүүлэх чадлыг нэмэгдүүлээд жаахан ажил хийнсэн