ЦЕГ: 19 хүнийг хар тамхитай холбоотой хэргээр шалгаж байна

Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Энэ оны эхний таван сарын байдлаар хар тамхитай холбоотой 122 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 19.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Эдгээрээс прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хүрээнд зарим гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөв.

Тодруулбал “Дархан-Уул аймагт мансууруулах бодисыг эмнэлгийн байгууллагын ажилтан оролцсон байж болзошгүй, бусдад өгдөг, дамжуулж Улаанбаатарт тээвэрлэдэг, худалдан борлуулдаг таван хүнтэй бүлгийг зургадугаар сарын 4-ний өдөр дайчлан баривчилж, мөрдөн шалгаж байна.

Монгол Улсын нэр бүхийн есөн иргэн бүлэг зохион байгуулалтад орж, синтетик төрлийн их хэмжээний мансууруулах бодисыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын хилийн боомтоор БНХАУ-аас нүүрс тээврийн хэрэгсэл ашиглаж, Монгол Улсад нэвтрүүлж, худалдан борлуулж байсан гэмт хэргийг энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр илрүүлж, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Эдгээр этгээд урьд нь мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан.

Хүүхэд залуучуудыг мансууруулах бодис хэрэглэхийг далд хэлбэрээр сурталчилдаг олны танил репперүүд бүлэг зохион байгуулалтад орж, мансууруулах бодис хэрэглэж байсныг энэ оны зургадугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянгол дүүргийн 17, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс баривчилж, мөрдөн шалгаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)