Шүүх Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус гэж үзжээ
- 2024-06-06
- Нийгэм
- 0
СЕХ "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Харин Н.Номтойбаярын өмгөөлөгч О.Батхүү энэ шийдвэр илт хууль зөрчсөн тул хүчингүй болгуулах, Н.Номтойбаярыг жагсаалтад эргэн бичүүлэх талаарх шаардлагыг нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүлээлгэн өгснийг мэдээлж байв.
Тэгвэл "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдэх шүүх хурал Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Шүүх хурлаар Н.Номтойбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шийдвэр гаргав.
Тодруулбал, СЕХ-ны маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоож, Н.Номтойбаярт нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг хариуцагчид нь даалгав.
Сэтгэгдэл (0)