Аянга, цахилгааны аюулаас сэргийлэх зөвлөмж
- 2024-06-20
- Байгаль орчин
- 0
Аянга цахилгаантай бороо орж байх үеэр хэрхэн аюул эрсдэлээс сэргийлэх талаар товч зөвлөмж хүргэе.
- Өндөрлөг газраас буу, байшинд ор, эсвэл битүү машинд ороод цонхоо хаагаад юунд ч хүрэхгүй гараа өвдөг дээрээ тавиад суу
- Утсаар ярьж болно, цэнэглэж байгаа утас барьж болохгүй
- Хажууд чинь шонгийн мод, ганц өндөр мод, төмөр хашаа, тогны утас, гол ус байвал холд
- Хээр талд орох оромжгүй бол хамгийн нам доор газар олоод доошоо хөл дээрээ суугаад толгойгоо тонгойлгож хоёр хөлөө нийлүүл
- Биеэ аль болох жижиг болгохоос гадна газартай зөвхөн нийлүүлсэн өлмийгөөрөө хүр
- Олуулаа явж байвал бие биенээсээ хол зай барь
- Морь, мотоцикль, дугуй, ачааны машин дээрээс буу, уснаас гар, гартаа барьсан загасны уурга, зонтикоо хая
- Гэртээ байвал гэрийн утсанд мөн тогонд залгаатай компьютер, гар утас зэрэгт хүрч болохгүй
- Хөдөө хээр явж байвал өндөрлөг газар, уулын орой дээр эсвэл ганц модны доор майхнаа бүү зас
- Цахилгаан цахиж эхэлмэгц битүү машинд орж суу, сүүлийн цахилгаан цахиснаас 30 минутын дараа гарч болно.
Сэтгэгдэл (0)